EKF брэндийн ТТЕ маркийн гүйдлийн трансформатор нь Монгол Улсын Стандарт хэмжил зүйн загварын туршилтаар амжилттай бүртгүүлэв.
EKF брэндийн ТТЕ серийн гүйдлийн трансформатор нь 0.5; 0,5S гэсэн нарийвчлалтай 7 янзын овор хэмжээтэй 100 гаран нэр төрлөөр үйлдвэрлэгддэг ба анхдагч хэлхээний гүйдэл 5А -с 5000А хүртэл гүйдэлтэй байдаг.
Хоёрдогч хэлхээний гүйдэл 5А, 10А, 15А-аар тус тус үйлдвэрлэгддэг.
ТТЕ-30, -с ТТЕ-125 хүртэл загварууд нь анхдагч хэлхээ /шин, кабель/ сүвлэх цонх бүхий гүйдлийн трансформаторууд юм.
ТТЕ-А нь анхдагч ороомог болох шин нь үйлдвэрээсээ суурилагдсан байдаг.
ТТЕ -30, ТТЕ -40, ТТЕ -60, ТТЕ -85, ТТЕ -100, ТТЕ -125 гэх мэт гүйдлийн трансформаторын серийн дугаарын арын тоо нь цонхонд байрлах шин эсвэл кабель сүвлэх хэмжээг зааж байгаа.
Тухайлбал: ТТЕ -40 нь 40мм өргөнтэй шин эсвэл кабель багтах цонхтой. ТТЕ -85 нь 85мм шин эсвэл кабель суурилуулах боломжтой.
ТТЕ серийн гүйдлийн трансформаторт анхдагч ороомогийг давхар сүвлэж хэрэглэдэггүй ба үйлдвэрээс дагалдан иж бүрдэлд ирдэг зориулалтын тогтоогчоор бэхлэх бөгөөд хайрцаг бүрдээ техникийн паспорт дагалдаж ирдэг.
Холбоос: https://ekfgroup.com/uploads/products/9DAE6A6469CFBA9F2E47271790C7EF2D.pdf
https://ekfgroup.com/uploads/products/C8AEC1818E5B7234D83C956E4DBA1CBA.jpg