Бидний тухай

EKF Брэнд 2001 онд үүссэн. 
Анх цахилгааны самбар шийт үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлэж байсан, дараа нь модулын тоноглол, коммутацын тоноглол гэх мэт нэмэгдсээр өдгөө 13000+ гаруй нэр төрөл болсон. Оросын аж үйлдвэр 1990 оны хямралд өртөн шинэчлэл хийх хэрэгтэй болж, иргэний барилга байгууламж эрчимжиж байхад бид өөрсдийн үйлдвэрлэлээ нээсэн. 
Тухайн үед цахилгаан техникийн зах зээл дээр хуучирсан Зөвлөлтийн тоноглол эсвэл үнэтэй гадаадын төхөөрөмжүүд байсан бөгөөд орчин үеийн хүнд хүрсэн үнэ өртөгтэй тоног төхөөрөмж хэрэгтэй байлаа.
 
EKF ГРУПП КОМПАНИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА 

EKF нь ОХУ нам хүчдэлийн цахилгаан техникийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч групп компани юм. Бид найдвартай, хямд хүртээмжтэй цахилгаан тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг. 

Манай компани нь цахилгаан эрчим хүчний ерөнхий оруулга, түгээх, тоолох, тухайн технологийн процессыг автоматжуулах, төрөл бүрийн үйлдвэрлэлийн болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх цогц шийдлийг санал болгодог 

EKF-ийн барааны төрөлд 13 000 гаруй нэр төрөл бүхий модулийн автоматжуулалтын тоноглол, хүчний болон коммутацийн тоног төхөөрөмж, цахилгааны щит самбар, цахилгаан угсралтын унтраалга розетка, хэмжих хэрэгсэл болон кабель дамжуулах систем. Нийт 33 барааны төрлөөр 300 гаруй бүлэг бараа байдаг. Компанийн тэргүүлэх чиглэл бол аж үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний хэмнэлттэй шийдлийг боловсруулах, эрчим хүч, иргэний болон дэд бүтцийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажил юм. 

EKF цахилгаан техникийн тоног төхөөрөмжөө ОХУ-д болон хэд хэдэн гадаад улс дахь үйлдвэрлэлийн талбайд үйлдвэрлэлээ явуулдаг. Үйлдвэрлэлийн үе шат бүрт бүтээгдэхүүний чанарыг компаний өндөр мэргэшсэн инженерүүдийн бүрэлдэхүүн хянадаг. Тоног төхөөрөмжийн туршилтын эцсийн үе шат нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон EKF-ийн өөрийн туршилтын лабораторид явагдана.

ОХУ-д өөрийн үйлдвэрлэлийн газрууд болох Москва, Владимир мужуудад цахилгаан самбарын хайрцаг, тэдгээрийн дагалдах хэрэгсэл, кабель дамжуулах систем, хэмжих хэрэгсэл, цахилгаан утасны дагалдах хэрэгсэл зэргийг үйлдвэрлэдэг. ОХУ-д өөрийн үйлдвэрүүдэд үйлдвэрлэх нь бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах, түншүүдэд хүргэх хугацааг багасгах боломжийг олгодог.

 EKF компани металл кабелийн лоткиний үйлдвэрээ 2019 оны 1-р сард Москва хотод шинээр ашиглалтад оруулсан. Үйлдвэртээ патентлагдсан шинэ технологийг ашиглан T-Line цуврал төмөр кабелийн тавиурыг үйлдвэрлэдэг. Үйлдвэрийн хүчин чадал нь кабелийн тавиурын 

хэсгүүдийг 35x50-100x600 мм-ийн гэх мэт өргөн хүрээнд үйлдвэрлэх боломжийг олгодог. Өндөр чанартай тул T-Line бүтээгдэхүүн нь үйлдвэрлэлээ нээснээс хойш эрэлт ихтэй болжээ.

Чанарын өндөр шаардлага хангадаг 

EKF нь шинжлэх ухааны ололт дэвшлийг ашиглан орчин үеийн технологи дээр үндэслэн бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Бараа бүтээгдэхүүний деталиас авахуулаад бэлэн болсон бараа нэг бүрчлэн ОХУ болон олон улсын бие даасан лабораториудад туршилтад ордог. ISO 9001 стандартыг хангасан үйлдвэртэй тул мэргэжлийн хандлагаар ажиллаж өндөр чанартай бүтээгдэхүүн гаргах баталгаа болж өгдөг. 

Өөрийн лабораториуддаа туршилт хийдэг 

Тусгай стенд болон хяналтын эталон төхөөрөмжүүд дээр нийлүүлж буй бараа болгоныг ГОСТ стандарт, техникийн үзүүлэлт болон тохирлын шаардлагын дагуу шалгадаг.

Манайх өндөр мэдлэгтэй мэргэжилтэн болон конструкторуудтай хамтран ажилладаг 

Манай компанид техникийн өндөр мэдлэгтэй мэргэжилтнүүд, инженерүүд болон конструкторууд нэг баг болон хамтран ажилладаг. EKF нь R&D – д жилийн орлогынхоо 3%-тай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг.

УЛСДАА ДЭЛХИЙН ЖИШИГТ ХҮРСЭН ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛСОН.

БИД ТООН СИСТЕМД ТУЛГУУРЛАЖ  ХАЯГДАЛГҮЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ЭРХЭМЛЭДЭГ, 
БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛД ИТГЭЖ ХҮНД ОЙРХОН ЧАНАРТАЙ ХЯМД БҮТЭЭДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭДЭГ.
 

“БАТ-ИЛЧ” ХХК

Манай компани нь EKF групп компаний албан ёсны гэрээт борлуулагч бөгөөд EKF брэндийн бараа бүтээгдэхүүнийг бүрэн нэр төрөлөөр нь борлуулах эрхтэй юм.

Нам хүчдэлийн цахилгаан техникийн тоног төхөөрөмжийн Оросын томоохон үйлдвэрлэгч компаний албан ёсны дистрибьютор Бат-Илч ХХК

Бид хүнд хүрсэн хямд үнэтэй чанартай цахилгааны тоног төхөөрөмжийг онлайнаар хялбархан худалдан авахад туслана.

МАНАЙ ЭРХЭМ ЗОРИЛГО:

Эх орныхоо эрчим хүчний салбарыг ухаалаг, хараат бус болоход хувь нэмрээ оруулан, тасралтгүй найдвартай эрчим хүчээр хангахад чанартай бүтээгдэхүүнийг танд хүргэнэ.

ЗОРИЛТ:

Монгол Улсдаа Эрчим хүчний салбарын тэргүүлэгч компани болох.

Experience, Knowledge, Future 

 

ЭКФ-ийг дараах салбараас авах боломжтой.

ЭКФ Монгол үзүүлэнгийн танхим: 
Яармаг Барилгын Материал-129 павильон
Утас: 7000-0507, 9190-9069, 9000-5657

 

ЭКФ-ийн Мөрөн Диллер - "Туурайн Тамга" ХХК
Хаяг: Мөрөн сум, 15-р байр 4-р орц, Эко Сууц.
Утас: 9938-2050, 9989-8922, 8922-2050

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл