Автомат таслуур ВА 47-100 10кА, С үзүүлэлт, EKF PROxima
Зориулалт:
Автомат таслуур ВА 47-100 10кА EKF PROxima загварын хамгаалан таслах төхөөрөмж:
Уг автомат таслуур нь тоног төхөөрөмжийг хэт ачаалал, богино залгааны гүйдлээс хамгаалан таслах зориулалттай. Орон сууц, олон нийтийн барилга байгууламж, нийтийн аж ахуй, үйлдвэрлэлийн газруудад өргөнөөр хэрэглэгддэг.
ВА-47-100 серийн таслуурууд нь 10-125А хүртэлх 12 гүйдлийн тавилтайгаар үйлдвэрлэгддэг. Орон сууцны Гэрэлтүүлгийн самбар, Ослын гэрлийн самбар, айлын самбар, тоолуурын самбарт буюу нэгж хэрэглэгчийг хэт ачаалал богино холболтын ихсэх гүйдлээс шууд хамгаалах самбаруудад хэрэглэгддэг.
Автомат таслуур ВА 47-100 10кА EKF PROxima загварын хамгаалан таслах тоноглол нь нэг, хоёр, гурав дөрөвөн фазаар 10А -с 125А хүртэл үйлдвэрлэгддэг. ГОСТ Р50345-2010 стандартад нийцсэн. Корпусын загвар боловсронгуй болсон, клеммний боолт хэсэгтээ хуванцар тагтай, төхөөрөмжийг лацдах боломжтой юм. Төхөөрөмжийн нүүрэн хэсэгт залгаатай салгаатай байдалыг илтгэх индикатортой. Дин зам дээр суух боломжтой ба түгжээг хялбар нээх боломжтой.
Техникийн үзүүлэлт
Хэвийн таслах чадвар, кА 10
Автомат контактын циклийн тоо 10 000
Механик контактын циклийн тоо 20 000
Холбогдох утасны хөндлөн огтлолын хэмжээ, мм2 1- 35
Хэвийн ажиллах хүчдэл, 50 Гц, В 230
Хэвийн ажиллах хүчдэл, 50 Гц, В 400
Хамгаалалтын зэрэг IP20
Хамгаалалтын зэрэг, цахилгааны самбар дотор IP40
Богино холболтын үед таслах хугацаа, сек 0,01
Ашиглах нөхцөл УХЛ 4
Категория применения А
Цэвэр жин, 1туйлт, кг 0,162