Мэдээлэл дамжуулах шинэ утасгүй модем

2021 оны 02 сарын 23

Мэдээлэл дамжуулах шинэ утасгүй модем

Мэдээлэл дамжуулах шинэ утасгүй модем

EKF брэндийн PROxima серийн WDT LoRa 868 L20 и WDT GPRS загварын хямд өртөгтэй интернетийн орчны мэдээлэл дамжуулах утасгүй модемоор нэмэгдлээ. Эрчим хүч бага зарцуулдаг жижиг хэмжээтэй бүлэг тоноглолын хооронд утасгүйгээр мэдээлэл дамжуулах зориулалттай.

Уг төхөөрөмжийг бага хэмжээний мэдээлэл дамжуулах зорилгоор ашигладаг тухайлбал ухаалаг байшин, АСКУЭ гэх мэт. Ялангуяа интернетийн шугам татах боломжгүй газар, интернетийн кабел татах боломжгүй эсвэл өртөг өндөр болох нөхцөлд ашиглахад тохиромжтой.

Модем WDT LoRa 868 L20

 

Модем нь гурван км хүртэл зайд LoRa тунгалаг технологиор мэдээллийг дамжуулна. Тэжээлийн хүчдэл 8В – 28В хүртэл, ажиллах давтамж 862-893МГц байна (автомат сонголт 868 МГц). Уг модем нь стандарт RS-485, RS232 учир ямар ч ижил төрлийн интерфейстэй төхөөрөмжтэй холбогдож ажиллана

Модем WDT GPRS

 

Үйлдвэрлэлийн зориулалттай GSM/GPRS дөрвөн сувагт тоон риадиотөхөөрөмж нь үүрэн телефоны операторын тусламжтайгаар мэдээллийг хол зайд дамжуулах боломжтой ба сүлжээ байгаа газар ажиллах юм.

Ажиллах хүчдэлийн давтамж 8 В-с 28 В хүртэл. Мэдээлэл дамжуулах/хүлээн авах дээд хурд нь GPRS – 85,6 кбит/с байна.

Уг модем стандарт RS-485, RS-232 холболтын интерфейстэй ба гальваник холболтоор ямар ч төрлийн төхөөрөмжтэй ажиллах боломжтой мөн хүчтэй цахилгаан соронзон орны нөлөөтэй орчинд ажиллана.

Функцийн хаа хувьд M2M апп-ийн бүх нөхцөл шаардлагыг хангана.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл