EKF групп компаний албан ёсгы гэрээт борлуулагч "БАТ ИЛЧ" ХХК
"Бат-Илч" ХХК EKF брэндийн намхүчдэлийн цахилгааны тоног төхөөрөмжийг Монгол Улсад бүрэн нэр төрлөөр нь худалдаалах онцгой эрхтэй компани юм.
EKF ГРУПП КОМПАНИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА.
EKF нь ОХУ нам хүчдэлийн цахилгаан техникийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч групп компани юм. Бид найдвартай, хямд хүртээмжтэй цахилгаан тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг. Манай компани нь цахилгаан эрчим хүчний ерөнхий оруулга, түгээх, тоолох, тухайн технологийн процессыг автоматжуулах, төрөл бүрийн үйлдвэрлэлийн болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх цогц шийдлийг санал болгодог EKF-ийн барааны төрөлд 13 000 гаруй нэр төрөл бүхий модулийн автоматжуулалтын тоноглол, хүчний болон коммутацийн тоног төхөөрөмж, цахилгааны щит самбар, цахилгаан угсралтын унтраалга розетка, хэмжих хэрэгсэл болон кабель дамжуулах систем. Нийт 33 барааны төрлөөр 300 гаруй бүлэг бараа байдаг. Компанийн тэргүүлэх чиглэл бол аж үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний хэмнэлттэй шийдлийг боловсруулах, эрчим хүч, иргэний болон дэд бүтцийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажил юм. EKF цахилгаан техникийн тоног төхөөрөмжөө ОХУ-д болон хэд хэдэн гадаад улс дахь үйлдвэрлэлийн талбайд үйлдвэрлэлээ явуулдаг. Үйлдвэрлэлийн үе шат бүрт бүтээгдэхүүний чанарыг компаний өндөр мэргэшсэн инженерүүдийн бүрэлдэхүүн хянадаг. Тоног төхөөрөмжийн туршилтын эцсийн үе шат нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон EKF-ийн өөрийн туршилтын лабораторид явагдана.
ОХУ-д өөрийн үйлдвэрлэлийн газрууд болох Москва, Владимир мужуудад цахилгаан самбарын хайрцаг, тэдгээрийн дагалдах хэрэгсэл, кабель дамжуулах систем, хэмжих хэрэгсэл, цахилгаан утасны дагалдах хэрэгсэл зэргийг үйлдвэрлэдэг. ОХУ-д өөрийн үйлдвэрүүдэд үйлдвэрлэх нь бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах, түншүүдэд хүргэх хугацааг багасгах боломжийг олгодог.
EKF компани металл кабелийн лоткиний үйлдвэрээ 2019 оны 1-р сард Москва хотод шинээр ашиглалтад оруулсан. Үйлдвэртээ патентлагдсан шинэ технологийг ашиглан T-Line цуврал төмөр кабелийн тавиурыг үйлдвэрлэдэг. Үйлдвэрийн хүчин чадал нь кабелийн тавиурын
хэсгүүдийг 35x50-100x600 мм-ийн гэх мэт өргөн хүрээнд үйлдвэрлэх боломжийг олгодог. Өндөр чанартай тул T-Line бүтээгдэхүүн нь үйлдвэрлэлээ нээснээс хойш эрэлт ихтэй болжээ.
Чанарын өндөр шаардлага хангадаг
EKF нь шинжлэх ухааны ололт дэвшлийг ашиглан орчин үеийн технологи дээр үндэслэн бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Бараа бүтээгдэхүүний деталиас авахуулаад бэлэн болсон бараа нэг бүрчлэн ОХУ болон олон улсын бие даасан лабораториудад туршилтад ордог. ISO 9001 стандартыг хангасан үйлдвэртэй тул мэргэжлийн хандлагаар ажиллаж өндөр чанартай бүтээгдэхүүн гаргах баталгаа болж өгдөг.
Өөрийн лабораториуддаа туршилт хийдэг
Тусгай стенд болон хяналтын эталон төхөөрөмжүүд дээр нийлүүлж буй бараа болгоныг ГОСТ стандарт, техникийн үзүүлэлт болон тохирлын шаардлагын дагуу шалгадаг.
Манайх өндөр мэдлэгтэй мэргэжилтэн болон конструкторуудтай хамтран ажилладаг
Манай компанид техникийн өндөр мэдлэгтэй мэргэжилтнүүд, инженерүүд болон конструкторууд нэг баг болон хамтран ажилладаг. EKF нь R&D – д жилийн орлогынхоо 3%-тай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг.
EKF GROUP
Албан ёсны гэрээт борлуулагч
“БАТ-ИЛЧ” ХХК
Email: ekfmongolia@gmail.com, batilch.llc@gmail.com
Phone: 89777744, 86061974
Web: www.ekf.mn